“ЭЕРЭГ ХАНДЛАГААР БУСДЫГАА МАНЛАЙЛЪЯ” НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ЭЕРЭГ ХАНДЛАГААР БУСДЫГАА МАНЛАЙЛЪЯ” НЭГДСЭН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн прокурорын газраас өсвөр үеийнхэнд цахим орчин дахь аюулгүй байдал, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх цахим орчин дахь үе тэнгийн дарамтыг бууруулах зорилгоор “Эерэг хандлагаар бусдыгаа манлайлъя” нэгдсэн чуулганыг Архангай аймаг дахь Политехникийн коллежийн оюутнууд болон Эрдэнэбулган сумын 9-11 дүгээр ангийн нийт 200 гаруй сурагчдыг оролцуулан 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Чуулганд Эрдэнэбулган сумын  Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс,   Цагдаагийн газар,  Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд оролцож хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.    

Цаашид  аймгийн хууль хяналтын байгууллага болон хүүхэд хамгааллын байгууллагуудтай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дээрэлхэлтээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхдийн оролцоотой нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа