ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ЭСРЭГ ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ
Прокурорын байгууллагаас хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг шуурхай шалгаж шийдвэрлэх, экологид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлүүлэх арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.
Архангай аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн хэргүүдээс тоймлон хүргэж байна.
Ж.Б нь 2026 оны 8 дугаар сарын 26-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн босоо мод 11 ширхэг, унанги мод 3 ширхэгийг тус тус цахилгаан хөрөөгөөр огтолж, 74 хэсэгт хуваан 1,261 м.куб мод ойд бэлтгэж, мөн газраас өөрийн хаваржаа хүртэл тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 249,132 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар мод бэлтгэх)-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүхээс Ж.Б-г хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан хохирол буюу 747,396 төгрөгийг гаргуулан Байгал орчин уур амьсгалын санд олгох, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 1,261 м.куб мод, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан Киа Серес (Kia Ceres) загварын тээврийн хэрэгсэл, цахилгаан хөрөө зэргийг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэжээ.