“ХҮҮХДИЙН ЭРХ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“ХҮҮХДИЙН ЭРХ, ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТ, ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн прокурорын газраас 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Хүүхдийн эрх, үе тэнгийн дарамт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх нь”  сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус уулзалтад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, аймгийн Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Боловсролын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтан, Архангай аймаг дахь Политехникийн коллеж болон ерөнхий боловсролын сургуулиудын эцэг эх,  сурагчдын төлөөлөл оролцлоо.

Уулзалтаар сургуулийн орчин дахь үе тэнгийн дарамтыг бууруулах, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, нуугдмал байгаа үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, бууруулахад хамтран ажиллахаар боллоо.      

Цаашид  хүүхдийн эрхийг хамгаалах, үе тэнгийн дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан, хүүхдийн оролцоотой нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мэдээг хуваалцах:
Холбоос хуулагдлаа